О.Гэрэлт-Од хууль зөрчин МЗХ-г ганцхан өөрийнхөө нэр дээр бүртгүүлжээ

МЗХ-ны 6-р  Их хурал 2020.05.08-нд  болж  холбооны Ерөнхийлөгч болон чиглэлийн 5 дэд ерөнхийлөгч сонгогдсон. Гэвч Ерөнхийлөгч  О.Гэрэлт-Од нь тус хурлын бичиг баримтыг Улсын бүртгэлд бүртгүүлэхдээ 5 дэд ерөнхийлөгчийг сонгосон тухай тогтоолыг бичиг баримтууд дундаас сугалан авч зөвхөн өөрийнхөө сонгогдсон тогтоолыг бүртгүүлжээ. 
Ингэснээр О.Гэрэлт-Од өөрийгөө МЗХ-г төлөөлөх эрхтэй ганц хүн болохыг санаархсан үйлдлээ баталгаажуулсан байна.  Гэвч Улсын бүртгэлийн архивт Монголын залуучуудын холбооны 5-р Их хурлын “хурлын тэмдэглэл” хадгалаатай байгаа аж.
Тиймээс МЗХ төрийн бус байгууллагад ганцаараа эзэн суух гэсэн О.Гэрэлт-Одыг Төрийн бус байгууллагын тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн хуулийн байгууллагад  шалгуулахаар хандсан байна.
Тэрээр өөрийг нь түдгэлзүүлсэн Удирдах хорооны гишүүдээ ямар  ч хамаагүй аргаар дийлэхийн тулд   2021.10.29-нд зарлагдсан Үндэснй залуучуудын зөвлөлийн хуралдааныг хууль бусаар үймүүлэхээр  онлайн хурал зарласан байна. 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments